УЛААНБААТАР ДАХЬ ТҮҮХТ ЗОЧИД БУУДАЛ

Чингис Хаан зочид буудал нь хотын төв талбайгаас хэдхэн минутын зайд оршдог, шинэ өнгө төрхөөр засвар хийгдсэн ба хөгжин цэцэглэж буй хөл хөдөлгөөн бүхий Улаанбаатар хотын дунд таныг тайван амгалан, аюулгүй орчинд угтан авна. Чингис Хаан зочид буудал нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Холливүүдийн алдарт жүжигчид болон дэлхийд алдар нэр нь түгсэн дотоод гадаадын олон зочдод үйлчилж ирсэн ба Монгол улсад анх удаа зочлон ирж байгаа болон манай буудлаар урт хугацаанд үйлчлүүлж буй гадаад, дотоодын зочид гийчдийг найрсаг, дотно, халуун дулаанаар угтан авч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэгээрээ алдартай.

Уужим саруул зочид буудлын өрөөнүүдийн цонхоор шинэ, хуучин Улаанбаатар хотын өнгө төрхийг олж харах боломжтой. Баруун тийш харсан зочдын өрөөнүүдээс хөгжин цэцэглэж буй шинэ Улаанбаатар хотыг хөх тэнгэрийн өнгөтэй хослон харж болдог бол зүүн тийш харсан зочны өрөөнүүдийн цонхоор хуучны Зөвлөлт холбоот улсын үеийн архитектурыг шингээсэн хуучин Улаанбаатар хотыг харах боломжтой.Зочид буудлаас хэдхэн алхамын зайд E-Mart бүрэн барааны их дэлгүүр байрладаг бөгөөд энэ нь танд хэрэгцээтэй бүх зүйлээ худалдан авч болох Улаанбаатар хот дахь хамгийн шинэ бөгөөд хамгийн том дэлгүүр юм.

The Chinggis Khaan Hotel

Opened in 1995

Located 5-10 minutes from the Sukhbaatar square

Fitness and Spa with sauna

Restaurant with Mongolian and Western dishes

176 stylish quest rooms & suits